Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Ховд аймгийн гадаргын усны 2018 оны 07 сарын тойм мэдээ
Ховд аймгийн гадаргын усны чанарын
2018 оны 07 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Ховд аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2018 оны 07 дугаар сард Ховд- Мянгад, Хар ус –Дөргөн, Мөнххайрхан-Долоон нуур, Буянт-дээд, доод гэсэн 5 голын усанаас сорьц авч шинжилгээ усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2018 оны 07 дугаар сард хийсэн усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Ховд – Мянгад |
|
|
2.2 |
0.08 |
0.005 |
0.015 |
2 |
Хар ус - Дөргөн |
|
|
2.7 |
0.14 |
0.003 |
0.033 |
3 |
Долоон нуур - Мөнххайрхан |
|
|
2.9 |
0.11 |
0.005 |
0.019 |
4 |
Буянт - дээд |
9.13 |
3.0 |
2.5 |
0.18 |
0.004 |
0.024 |
5 |
Буянт - доод |
9.63 |
2.5 |
2.0 |
0.25 |
0.004 |
0.028 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.100 |
Ховд гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Ховд голын усны эрдэсжилт 176.1 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Хар усан нуур: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хар ус нуурын усны эрдэсжилт 155.6 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Долоон нуурын гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Долоон нуурын голын усны эрдэсжилт 157.5 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
Буянт гол: Хяналт шинжилгээний цэгээс энэ сард дээд, доод цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Буянт дээд цэгийн усны эрдэсжилт 144.6 мг/л, Буянт доод цэгийн усны эрдэсжилт 151.9 мг/л буюу бага эрдэсжилттэй байсан ба эрдэс азотын бохирдолгүй байна.
- Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийж үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир ус 45%-ийн цэвэршилттэй байна.
ХОВД АЙМАГ УЦУОШТӨВ БОШЛ